70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ИРГЭД РҮҮ ЧИГЛЭСЭН СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ИРГЭД РҮҮ ЧИГЛЭСЭН СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс “Тамхины эсрэг өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн. “Тамхины эсрэг өдөр”-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд Дархан зах, Олон улсын худалдааны төв, Дархан их дэлгүүр, Оргил худалдааны төв, Үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэд олон нийтэд тамхины хор нөлөөний талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Мөн тус ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын эмч ажилчид “Тамхины ишгүй хот больё” уриалга дор Дархан зах худалдааны төвөөс-Дархан 50 цогцолбор хүртэлх замын тамхины ишийг түүж, иргэдэд мэдээлэл зөвлөмж өгч ажиллалаа. Тамхины иш нь орчны өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна, 10 жил хөрсөнд шингэлгүй орчныг бохирдуулдаг байна.