Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг хамтран иргэд олон нийтэд Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Тус өдрийн хүрээнд Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдэд Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөгөө өгөх өдөрлөг болон УБТЗ ХНН-ийн Дархан татах хэсэг, 322-дугаар ангийн ажилтан алба хаагчдад Сүрьеэ өвчин, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа. Мөн олон нийтийн газраар үйлчлүүлж буй 3200 гаруй иргэдэд Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмж бүхий гарын авлага тараан нөлөөллийн үйл ажиллагааг хийлээ.