Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын нийт 50 гаруй эмч мэргэжилтнүүдэд Сүрьеэ өвчний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, дэгдэлтийн үед авах арга хэмжээ, сүрьеэтэй байж болзошгүй тохиолдлыг хэрхэн анхаарах талаар мэргэжил арга зүйн сургалт зохион байгууллаа. Мөн тус сургалтын үеэр эмч, мэргэжилтнүүдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулж, тэдний Сүрьеэ өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлж, чадавхжуулж, батжуулсан юм. Танин мэдэхүйн “АХА” тэмцээнд Тэргүүн байрыг Сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын 15 дугаар цэцэрлэгийн Их эмч Б.Уранчимэг, Дэд байрыг Ерөнхий боловсролын “Дархан Эмпати” сургуулийн Их эмч Г.Уранбат нар тус тус эзэллээ.