70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

СЭТГЭЛ ЗАСАЛЧ ЭМЧ НАРТАЙ УУЛЗЛАА“МОНГОЛ ЭР ХҮН ЗОРИЛТОТ ТӨСӨЛ” ХҮРЭЭНД АЙМГИЙН СЭТГЭЦИЙН ЭМЧ, СЭТГЭЛ ЗАСАЛЧ НАРТАЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛООСЭТГЭЛ ЗАСАЛЧ ЭМЧ НАРТАЙ УУЛЗЛАА

0

🔹“Монгол Эр Хүн” зорилтот төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар “Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Нэгдсэн эмнэлэг, Гүүднэйборс ОУТББ-ын Мангирт ОНХХ хамтран аймгийн Ерөнхий боловсролын сургууль, коллежийн 17 насны 1238 эрэгтэй суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг 2026 оны 05 дугаар сард амжилттай зохион байгуулсан.

🔹Энэ хүрээнд өнөөдөр /2026.06.25/ ГХУСАЗСЗ-ийн дарга А.Янжмаа болон Эрүүл мэндийн газрын удирдлага, Нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Сэтгэцийн эмч, Сэтгэл зүйч, Сэтгэл засалч нар үзлэгийн үр дүнд үндэслэн цаашид гэр бүл, хүүхэд, өсвөр үеийнхэн болон зорилтот бүлэгт чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

🔹Цаашид сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр иргэд рүү чиглэсэн салбарын дундын оролцоотой олон талт үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэхээр тус хэлэлцүүлгийн хүрээнд хэлэлцлээ.