70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Олон улсын сувилагчдын өдрийг угтан Эрүүл мэндийн газраас ахмад үеэсээ суралцъя “Өглөөний кофе” ярилцлагыг зохион байгуулж, ахмад сувилагч нараасаа үнэтэй сургаал сонсож, дурсамж яриа өрнүүллээ.

Олон улсын сувилагчдын өдрийг угтан Эрүүл мэндийн газраас ахмад үеэсээ суралцъя “Өглөөний кофе” ярилцлагыг зохион байгуулж, ахмад сувилагч нараасаа үнэтэй сургаал сонсож, дурсамж яриа өрнүүллээ. “Өглөөний кофе”ярилцлагад ахмад бага эмч З.Маамаажий, ахмад сувилагч Б.Амарсайхан, ахмад лаборант Я.Оюунцэцэг, ахмад ариутгагч сувилагч З.Уранцэцэг, ахмад бага эмч Ш.Цэрэндулам нар уригдан оролцлоо. Энэхүү хүндэтгэлийг үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн газрын хүндэт дэвтэрт ахмад бага эмч З.Маамаажий болон ахмад лаборант Я.Оюунцэцэг нарыг алдаршуулж хүндэтгэл үзүүллээ. Мөн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл “Өнгөрснөөсөө суралцахгүй ирээдүй гэж үгүй” иймээс бид ахмад ажилтан, сувилагч тусгай мэргэжилтнүүдээс ажил, амьдралын үнэтэй сургаал, санал зөвлөгөөг сонсох нь чухал гэдгийг онцлон хэллээ.