70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эцэг эх, хүүхдүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, асаргаа сувилгаа, хоол тэжээлийн сургалтыг зохион байгууллаа.

Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эцэг эх, хүүхдүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, асаргаа сувилгаа, хоол тэжээлийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар дамжуулан хүүхдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, асаргаа сувилгаа хийх, хүүхдийг шим тэжээллэг хоолоор хооллох ач холбогдол, чанарыг сайжруулах талаар мэдлэг олгох зорилготой юм. Нийгмийн эрүүл мэндийн асуудалд хүүхдийн амин дэм, эрдэс бодисын дутагдал, биеийн өсөлт,хөгжлийн дутмаг асуудал хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийг хөхөөр хооллох нь багассан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүнгээс үзэхэд 5 хүртэлх насны 60.1% нь хүүхдийн А амин дэмийн дутагдалтай, 90% нь Д амин дэмийн дутагдалтай, 26.6% цус багадалттай,Мөн 10,5% нь илүүдэл жин, 9,4% нь таргалалттай өсөлтийн хоцрогдолтой 1,8% нь тураалтай гэсэн судалгаа байна.