70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох нь бодлогын судалгааны ажлын хэсэг Дархан Уул аймагт ажиллаж байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох нь бодлогын судалгааны ажлын хэсэг Дархан Уул аймагт ажиллаж байна. Эрүүл мэндийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны “Халдварт бус өвчний хяналт, эмийн аюулгүй байдлыг сайжруулах нь ТА 6652 МОН” төсөл 2021 оноос хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн бодлого шийдвэрийг тодорхойлогч нартай ганцаарчилсан ярилцлага хийх, мөн хамтран ажилладаг төрийн бус байгууллага болон бусад байгууллагуудтай уулзалт хийх, иргэдээс асуумж судалгаа авч ажиллах юм. Энэхүү судалгаа нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн түвшинг хууль эрх зүй, бодлого, зохион байгуулалт, зохицуулалт гэх олон чиглэлээр үнэлж, цаашдын хөгжлийг тодорхойлох зөвлөмж боловсруулах үндсэн зорилготой бөгөөд үр дүнд нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох бүтэц, үйл ажиллагааны стандарт, орон тоо, албан тушаалын тодорхойлолт, тусламж үйлчилгээний жагсаалт бүхий боломжит загварын хувилбар боловсруулах зорилготой юм. Тус судалгааны ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 23-27нд өдрүүдэд манай аймагт ажиллана.