Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх команд штабын сургуулилт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн эхний цагийн байдал дээр мэргэжлийн албад ажиллаж эхэллээ.
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь”, Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/151 дүгээр тушаалын хүрээнд тус сургуулилтыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

