70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“Зөвийг хэвшүүлье” нэгдсэн арга хэмжээ Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.

Хүүхдийг зам тээврийн осол, гэмтэл эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэдлэг олгох зорилгоор “Зөвийг хэвшүүлье” нэгдсэн арга хэмжээ Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд “Зөвийг хэвшүүлье сурагч, хүүхдийн аюулгүй байдалд эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдэвт хэвлэлийн бага хурлыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран зохион байгуулж иргэд олон нийтэд тус аянтай холбоотой мэдээллийг өглөө. “Зөвийг хэвшүүлье” арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас иргэд олон нийт, нэн ялангуяа өсвөр насны хүүхдэд чиглэсэн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөл 128, үүнээс зам тээврийн осолд өртсөн /0-15 нас/ 15 тохиолдол, нас баралт 2 байна. Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдэдээ тавих анхаарал болгоомжоо сайжруулахыг уриалж байна.