70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ЗОРИЛТОТ БОЛОН ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ХҮН АМД СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ.

ЗОРИЛТОТ БОЛОН ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ХҮН АМД СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас “Халдвар үгүй бол Сүрьеэ үгүй бол- Далд халдварын устгая” уриан дор Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд Сүрьеэгээр өвчлөгсөд болон түүний хавьталд илрүүлэг үзлэг хийн далд болон оношлогдоогүй сүрьеэг эрт илрүүлэн, илэрсэн өвчлөл болон далд халдварыг эмчилгээ хяналтад хамруулан эмчилгээний үр дүнг тооцох үзлэгийг Орхон сумаас хийж эхэллээ. Тус үзлэг нь Сүрьеэгийн хавьтал болон эрсдэлт бүлгийн хүн амын судалгааг чанартай гаргах, илэрсэн өвчлөл болон далд халдварыг эмчилгээ хяналтад 100% авч бүрэн төгс эмчлэх зорилготой юм. Орхон суманд хийсэн үзлэгийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Сүрьеэ өвчний талаарх мэдээлэл, хэрхэн урьдчилан сэргийлэх,мөн электрон тамхины хор нөлөөний талаар сургалт зохион байгууллаа.