70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР ГАМШГААС СЭРГИЙЛЭХ ДАСГАЛ СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА

0

🔹Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргадаг. Энэ үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Онцгой байдлын газрын заавар зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагддаг.

🔹Улс орон даяар нэгэн зэрэг дуут дохио дуугарч Дархан-Уул аймгийн Эрүүл газар, Нэгдсэн эмнэлгийн 65 эмч, ажилчид ажлын байраа түр орхин, гадна талбайд гарч дасгал сургуулилтад хамрагдлаа.