ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ДАРХАН ЭМПАТИ” СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД “ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХОР УРШИГ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Электрон тамхи нь никотин агуулсан уусмалыг халааж ууршуулан уур хэлбэрт оруулж буй цэнэгтэй төхөөрөмж юм. Анх тамхинаас гарах сонирхолтой хүмүүс зориулж үйлдвэрлэсэн боловч сүүлийн үед огт тамхи татдаггүй өсвөр үеийн хүүхэд залуус ихээр хэрэглэх болсон нь санаа зовоож буй асуудал юм. Электрон тамхины ууранд тамхинд донтуулагч никотин агуулахаас гадна глицерин бусад химийн бодис, хүнд металлууд мөн агуулагдаж байна. Хоргүй гэх хуурамч сурталчилгаанд итгэсэн хэрэглэгчид тамхинаас гарч никотины хамаарлаас гарах бус бүр илүүтэйгээр орж донтож байгааг эрдэмтэд дурдаж байна. Огт тамхи татаж үзээгүй хүүхдүүд энэ бүтээгдэхүүний гол хэрэглэгч болж тамхины хэрэглээ эрс нэмэгдэж 10-20 жилийн дараагаас эхлэн зүрх судас, уушгины өвчлөл ихсэх хандлагатай байгааг зүрх судас, уушгины эмч нар анхааруулж байна. Иймээс эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлж тус сургалтыг зохион байгууллаа.