Глобаль сангийн дэмжлэгт санхүүжилтээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сан, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамтарсан баг манай аймагт 3 өдрийн турш хөндлөнгийн үнэлгээ хийн ажиллаа.
Энэ хүрээнд тус ажлын хэсэг Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хонгор сумын Эрүүл мэндийн төв, Госхот өрхийн эрүүл мэндийн төв, Цээнэ клиник, Энхийн тун, Гишүүт эмийн сан болон эмчилгээ даван туулагч нартай уулзалт хийлээ.
Тус ажлын хэсэг Эрүүл мэндийн газрын удирдлагууд болон мэргэжилтнүүдэд үнэлгээний дараах зөвлөмжийг хүргэн, санал солилцон хуралдаж байна.

