70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАМТ ОЛОН “ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ-АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАМТ ОЛОН “ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ-АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Тус арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн салбарын удирдлагууд болон эмч, ажилчид эрүүл идэвхтэй амьдрал, дасгал хөдөлгөөн, явган алхалтын ач холбогдол, иргэдэд хэрхэн эрүүл бие бялдрын боловсрол олгох чиглэлээр цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Дархан 50 цогцолбор-Хараагийн гудамж- Үйлчилгээний төв зам- АШУҮИС-Үйлдвэрийн гудамж-Онгот толгой уул гэсэн маршрутын дагуу алхангаа ярилцлаа. Мөн аймгийн Шугаман бүжгийн Ирээдүй холбоотой хамтран тус үйл ажиллагаанд нэгдсэн нийт эмч, ажилчдад өглөөний дасгалыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд нийт 385 эмч, ажилчид хамрагдсан. Манай улсад 15-69 насны хүн амын 21,9% нь хөдөлгөөний хомсдолтой, амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийхгүй байдгаас 49,4% илүүдэл жинтэй гэсэн судалгаа байдаг. Иймээс эрүүл мэндийнхээ төлөө идэвхтэй дасгал хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.