Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Дархан хот-Амьдрал бэлэглэдэг ачит донор НҮТББ-тай хамтран ажиллана. Хамтран ажиллах ажлын хүрээнд Дархан хот-Амьдрал бэлэглэдэг ачит донор НҮТББ-ын үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй зохион байгуулах, донорын ач холбогдлыг сурталчлах, мөн тус байгууллагыг тогтсон нэг хаягтай болгох асуудал дээр Эрүүл мэндийн газраас дэмжиж хамтран ажиллахаар боллоо. Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 1600 гаруй хүндэт донор байдаг байна.