Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар өнөөдөр Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тус хуралд эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга нар байлцсан юм.Хурлын эхэнд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл тус аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг хэрхэн илрүүлж хариу арга хэмжээ авч байгаа талаар танилцуулга хийсэн. Дараа нь холбогдох албаны хүмүүс харилцан мэдээлэл солилцож, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариу арга хэмжээтэй холбоотой тодорхой үүрэг даалгавар өглөө.