70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЕБ-ИЙН 15-Р СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ АХУЙ, ХООЛ ТЭЖЭЭЛ, ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЕБ-ИЙН 15-Р СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ АХУЙ, ХООЛ ТЭЖЭЭЛ, ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Өсвөр насанд бие махбодын өсөлт хөгжил маш эрчимтэй явагддаг. Энэ үед хоол хүнсээр авах илчлэг, шим бодисын хэрэгцээ нэмэгддэг. Насанд хүрсэн хүний хооллолтын дадал нь хүүхэд, өсвөр насанд хооллолтын дадал хэрхэн хэвшсэнээс хамаардаг онцлогтой. Өсвөр насны хүүхдийн 7,3 хувь нь хоол тэжээлийн дутагдалтай 16 хувь нь бие бялдрын хөгжил дутуу, гурван хүүхдийн нэг нь иодын дутагдалтай, 25 хувь нь цус багадалттай. 25 хувь нь ганцаардмал сэтгэл гутралтай гэсэн судалгаа байдаг. Мөн өсвөр насанд бие махбодын өсөлт, хөгжлөөс гадна нийгмийн харилцааны хувьд өөрчлөлтөд ордог.Нийгмийн асуудал нь сэтгэл зүйн асуудлыг үүсгэж байдаг. Тус сургалтаар дамжуулан өсвөр насны хүүхдүүдэд Зөв хооллолт, Эрүүл ахуйн ариун цэвэр, Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг олголоо