Дархан-Уул аймагт дахь сүрьеэтэй тэнцэх нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн гишүүдийг хүлээн авч, өглөөний кофе ярилцлагыг зохион байгууллаа. Монголын сүрьеэтэй тэнцэх нийгэмлэг нь Дархан-уул аймагт 2003 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нийгэмлэг нь аймаг хариуцсан 1 төлөөлөгч 10 сайн дурын идэвхтэнтэйгээр сүрьеэгийн диспансертай хамтран эрүүл мэндийн тусламжийг иргэд олон нийтэд хүргэж байна. Нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүд нь эрүүл мэндийн салбараас гавьяаныхаа амралтад гарсан өндөр настнууд байдаг. Эрүүлийг хамгаалах салбарт хувь нэмрээ оруулж буй “Сүрьеэтэй тэнцэх нийгэмлэг”-ийн гишүүдийн хөдөлмөр зүтгэлийн үнэлэн, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл салбарын 100 жилийн ойн тэмдгээр шагнан урамшуулж, цаашид тус нийгэмлэгийн үйл ажиллагаа хэрхэн явагдах алсын хараа хэтийн зорилгын талаар ярилцлаа.