70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, САЛБАР БҮРИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

 Засаг захиргааны анхан шатны нэгж дээр үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан багийн мэргэжилтнүүд хүчирхийллийн хохирогчдод нийгмийн хамааллын, эрүүл мэнд, хууль эрх зүй, сэтгэл зүй гэх мэт үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлж, мэдээлэх, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа тул ДЭМБ-ын техникийн дэмжлэгээр ЭМЯ, ХНХЯ, ГБХЗХГ, НГБХЗХГ, НЭМГ хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ, салбар бүрийн оролцоо” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 02 сарын 24-нөөс 03 сарын 02-ны хүртэл   Нийслэлийн 9 дүүргийн 171 хороодын 1,032 хамтарсан багийн гишүүдэд цахимаар зохион байгуулж байна.
2017 оны Үндэсний статистикийн газрын “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-аар бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл 31.2%, хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртсөн гэсэн нь 57.9 хувьтай байгаа бол бие махбодийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн 44.9 хувь нь бэртэл гэмтэл авч байна гэсэн судалгааны дүн гарсан нь  хүчирхийлэл буурахгүй байгааг харуулж байна.
2020 онд  КОВИД-19 цар тахал гарсантай холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлын дуудлага мэдээлэл 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь КОВИД-19 тахалтай зэрэгцэн сүүдрийн цар тахал байдлаар нэмэгдсээр байна.    Боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль гэх мэт олон хуулиудыг тус тус шинэчилэн найруулж Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тууштай тэмцэх чиглэлээр нийгмийн салбар бүрийг оролцуулан ажиллаж байгаа бөгөөд ХНХЯ-ны 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/328 тоот тушаалын 1-р хавсралтаар “Хамтарсан багийн ажиллах журам”-ыг  баталснаар  гишүүдийн эрх, үүргийг тусгайлан тусгаж  өгсөн.