“ГЭДЭСНИЙ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” АЯНЫ ХҮРЭЭНД ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай “Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 224 дугаар тогтоол, НЭМ-ийн тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулагдах 6 дугаар сарын 2 дахь 7 хоногт “Гэдэсний халдвараас сэргийлье” аяныг зохион байгуулж байгаа. Энэхүү аяны хүрээнд өнөөдөр Дархан-уул аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран гадна талбайд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэдэд “Гэдэсний халдварт өвчний халдварлах зам, шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хоолны хордлогоос сэргийлэх, “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, баталгаажилт”, “Хүнсний үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх”, “Хоол хүнсний шим тэжээл”, “Дархан-Уул аймагт 2022 онд бүртгэгдсэн өвчлөл өнөөгийн байдал” гэсэн тус тус сэдвээр сургалт зохион байгууллаа.