“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сарын аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас эмч, мэргэжилтнүүдэд “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн талаар мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын газартай хамтран сургалт, дадлагын үйл ажиллагаа зохион байгуулж байна.Тус сургалтаар дамжуулан эмч, мэргэжилтнүүд гэр, орон сууцанд болон ажлын байрандаа гал түймрийн аюулаас хэрхэн сэргийлж, аюулгүй байдлаа хангах талаар хууль, эрх зүйн болон онолын мэдлэгтэй болсон юм.
Мөн тус сургалтын хүрээнд Гал түймэр унтраах аврах 22-р ангийн үйл ажиллагаа, орчин нөхцөл, тоног төхөөрөмжтэй танилцлаа. Хамтран ажилласан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хамт олонд талархал илэрхийлье.

