Монгол улсын Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболдын дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн НАСС-ийн баг, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар хамтран амны хөндийн үнэ төлбөргүй үзлэгийг ЕБ-ын 15-р сургуулийн байранд зохион байгуулж байна. Энэхүү үзлэгт бүх насныхан хамрагдах боломжтой. Үзлэгт: Шүдний тулгуур эд, нүүр ам согог засал, нүүр амны гажиг засал, нүүр амны мэс засал, шүд цоорох өвчин болон сувгийн эмчилгээ хийгдсэн байдал, хүүхдийн амны хөндийн төлөв байдлын үзлэг тус тус хийгдэж байна. Иргэд та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө тус үзлэгт идэвхтэй хамрагдаарай.
50You and 49 others15 Comments59 SharesLikeCommentShare