70374303, 70371000
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:30-17:30

“АМИНХОЛБОО” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

0

🩺Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ суурьшлийн бүс буюу 14 дүгээр багт “Аминхолбоо” өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга өнөөдөр

/2026.05.30/ ашиглалтад орлоо.

🔹”Аминхолбоо” ӨЭМТ нь 13, 14, 16 дугаар багийн нийт 17,793 иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Тус төвийн шинэ өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 14 дүгээр багийн 8,000 гаруй иргэд эрүүл мэндийн үйлчилгээг оршин суугаа газрынхаа ойролцоо, илүү хүртээмжтэйгээр авах боломж бүрдлээ.