АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 01-А/360 дугаар захирамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн салбар зөвлөл байгуулагдсан. Тус салбар зөвлөлийн хурал 3 дахь удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус хурал нь Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцах, тулгамдсан асуудлыг сонсож хэлэлцэх, гарц шийдэл гаргахад бодлого зохицуулалт санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэ удаагийн хурлаар Аймгийн хэмжээнд Хүн амын халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг оношилгооны зохион байгуулалт, хэрэгжилт, Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар аймгийн хэмжээнд зохион байгуулж буй арга хэмжээ, Хүн амын зөв зохистой хооллолт сургалт нөлөөллийн үйл ажиллагааны үр дүн, Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвийн хүрээнд хэлэлцлээ.