АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА.Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа холбогдуулан Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг болон шинжилгээний зохион байгуулалтад хяналт тавьж, удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна.Мөн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдэд бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс зарим цэцэрлэгт эмчийн үзлэгийн өрөөг томгох, халдвар хамгаалын дэглэмийг баримтлах чиглэл өглөө. Шинжилгээ 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хийгдэнэ. . Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ шинжилгээнд хамруулахаар ирэхдээ амны хаалтаа зүүхийг анхааруулж байна. АМНЫ ХААЛТ ТАНЫГ БОЛОН ХАЙРТАЙ ГЭР БҮЛИЙГ ТАНЬ ХАЛДВАРТ ӨРТӨХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ.