Алсын хараа
Чадварлаг эмч мэргэжилтэнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх
ЭРХЭМ ЗОРИЛГО
Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өрнүүлэн 2025 онд дундаж наслалтыг 70-д хүргэнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Орчин үеийн оншилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлж. эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэнэ.
Үйл ажиллагааны стратеги зорилт:
Зорилт 1.
Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, НЭМТҮ-г бэхжүүлэх замаар иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээнд жил бүр 30-аас доошгүй хувийг хамруулна.
Зорилт 2.
Гэнэтийн аюул, байгалийн гамшиг, шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,тандан судлах, хариу арга хэмжээ шуурхай авах чадавхийг бүрдүүлнэ.
Зорилт 4.
Оношилгоо эмчилгээний орчин үеийн
анагаах ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэн иргэд орон нутагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж , лавлагаа шатлал руу илгээх иргэдийн урсгалыг 10
хувиар бууруулна.
Зорилт-5.
Яаралтай тусламжийн чанар, хуртээмж, чадавхийг сайжруулж, парк шинэчлэл хийнэ.
Зорилт-6. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэн зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг 85 хувьд хүргэнэ
Зорилт-7. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхижуулж, нийгмийн хамгааллыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулж
ажиллана.
Зорилт 8. Эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авч байхаар эрүүл мэндийн даатгалын үр дүн, үр ашиг бүхий санхүүжилтэд шилжүүлж бүх нийтийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулна.
Зорилт 9
Телемедицин, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологийг өргөжүүлнэ
Зорилт10
Эмч, мэргэжилтэнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
Зорилт-11. Эрүүл мэндийн салбарын удирдлага зохион байгуулалт, ил тод байдлыг дэмжиж ажиллана.
Стратегийн тэргүүлэх чиглэлүүд
Алсын хараа, эрхэм зорилгод хүрэхийн тулд дараах стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хяналт шинжилгээ дотоод аудит хариуцсан мэргэжилтэн: Ч.Мөнхцэцэг 208 тоот утас: 99409955
Эрүүл мэндийн чиглэлээр 14 арга хэмжээний төлөвлөгөө хэрэгжиж байна. Үүнээс:
2024-2027 онд хэрэгжүүлэх Сэтгэцийн эрүүл мэнд, Эрүүл мэндийн салбар дахь хүүхдийн эрх хамгаалал, Жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх, сэргийлэх, Иргэний эрүүл мэндийн боловсрол зэрэг 4 арга хэмжээний төлөвлөгөө шинээр батлагдан ирсэн.
Нийт 14 арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт 93.1% байна.
Монгол Улсын засгийн газраас Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй 14 арга хэмжээний хүрээнд нийт 228 аж ахуй нэгж, байгууллагын ажилтан албан хаагч, 26 ЕБС, 31 СӨБ, 9 их дээд сургуулийн оюутан залууст 524 удаагийн сургалтаар 19724 хамруулан эрүүл мэндийн боловсрол олгосон байна. “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх зорилготой “Үе тэнгийн-эерэг нөлөөлөгч” сургагч багш бэлтгэх тусгай хөтөлбөрийг Дархан-Уул аймгийн 25 ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад зориулан Боловсрол шинжлэх ухааны газар, Аймгийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран зохион байгуулж 715 сурагчдыг “Өсвөр насны үе тэнгийн сургагч”-аар бэлтгэж, гэрчилгээ гардуулсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй үйл ажиллагааны 321 мэдээ,25 Эрүүл мэндийн нэвтрүүлэг, видео зөвлөмж 32, 10 контент бэлтгэн иргэд олон нийтэд хүргэсэн байна.Дархан-Уул Аймгийн Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын дунд “ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН”-ийг зохион байгуулж нийт 19 байгууллагын 192 албан хаагчид оролцсон.
Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт 6-17 насны 24034 хүүхэд буюу 83.6% хамрагдсан байна.18-30 насны залуучуудын 5258 буюу 31.3% нь үзлэгт хамрагдсан байна.
Дархан-Уул аймгийн Цэргийн штабаас зохион байгуулсан 3 хоногийн “Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага, сургалт”-д Дархан сумын ЗДТГ, ОБГ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран оролцсон. Сургалтыг хээрийн байдлаар Хонгор сумын Зулзагын голд байрлах “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн “Ган урсгал” амралтанд зохион байгуулсан.
Сургалтын үеэр ЭМГ-аас удирдах бүрэлдэхүүнд оролцон газар хөдлөлтийн цагийн байдал дээр хариу арга хэмжээг төлөвлөн ажиллахаас гадна ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Орхон, Хонгор, Шарын гол сумдын эмч, мэргэжилтэнүүд яаралтай тусламжийн хээрийн эмнэлэг дэлгэн ажилласан.
Улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгний санхүүжилтээр Дархан-Уул аймагт ангиографийн аппарат суурилуулагдах төсөв хөрөнгө шийдэгдсэн ба тендер сонгон шалгаруулалтын шатандаа явж байна. Зүрхний ангиаграфийн чиглэлээр 1 эмчийг сургаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжтэй ажиллах техникч, сувилагч, инженер зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах сургалтад хамруулж байна. Хими эмчилгээг найруулах өрөөний засвар хийгдэж хавдрын хими эмчилгээг 11 хүнд хийсэн байна.
Шарын гол суманд БНСУ-ын Кёнги аймгаас иж бүрэн тоноглолтой эмнэлгийн зориулалттай автомашин 1 ш хандиваар олгосон ба үнэлгээ хийлгэж 55.0 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Шарын гол СЭМТ-д ЭМЯ-наас 1 дуудлагын аютомашин. УТХО-аар 4 өрхийн эрүүл мэндийн төвд суудлын автомашин, ЭМГ-т УТХО-аар 1 суудлын автомашин, Нэгдсэн эмнэлэгт УТХО-оор 2 автомашин, Гос хот ӨЭМТ өөрийн хөрөнгөөр 1 автомашин, Хонгор СЭМТ ОНХС-аас 1, УТХО-аар 1 автомашинаар тус тус хангагдсан байна.
Эм хангамжийн байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг ЭМГ-ын даргаар батлагдсан удирдамжийн дагуу ЭЭХХЗГ-ын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч, ЭМГ-ын эмийн мэргэжилтэн хамтран эмийн жорын маягт, жор бичилт, олголт, эмийн зүй бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх арга зам сэдэв болон эмйин сангийн стандартын хэрэгжилт сэдвээр сургалтыг зохион байгуулсан нийт 60 эмийн сангийн эрхлэгч хамрагдсан.
ЭЭХХЗГ-с Эмийн гаж нөлөө бүртгэн мэдээлэх журам 2023 оны А/67 шинэчлэгдэн гарсантай холбоотой сургалт зохион байгуулж 50 эмч, эмзүйч хамрагдсан. Эмзүйч нарыг эмзүй албаны зохион байгуулалт мэргэшүүлэх сургалтад 11 хүн ЭМГ-с албан тоот хүргүүлэн цахимаар суралцах боломжоор хангасан.
Буриад Омбол ХХК,Энхийн тун эмийн сантай хамтран АУ-ны доктор,профессор Г.Зулхуу, ЭЗУ-ны доктор,дэд профессор Б.Бадамцэцэг, АУ-ы магистр З.Дэлгэрсайхан нар “Амбулаторийн нөхцөлд хүүхдийн антибиотикийн эмчилгээ” танхимын сургалтыг нийт 65 эмч мэргэжилтэнд зохион байгуулсан.
Лек Сандоз ЭХНБ, ЭХЭМҮТ-ийн чанарын менежер А.Оюунчимэг, Улсын 3-р эмнэлгийн зөвлөх эмч С.Энхтуяа хамтран эмч мэргэжилтнүүдэд “Хүүхдийн эрэмбэлэн ангилалт яаралтай тусламж” сургалт зохион байгуулж 120 эмч мэргэжилтэн хамрагдсан байна. Эмийн жорын маягт,жор бичилт MNS 5376:2016 стандартын дагуу жороор хангах, жор бичилтийг төлөвшүүлэх,сайжруулах ажлыг шат дараатай зохион байгуулж их эмч нарт стандарт жор бичилтийг хэвшүүлэх видео бичлэг байдлаар мэдээллийг DBS -тэй хамтран бэлдэж хувийн хэвшил болон өрх, сум, нэгдсэн эмнэлгийн 170 эмч нарт цахим хаягаар хүргүүлсэн.
Тусгай зөвшөөрөл бүхий эмийн сан 14, ЭХНБ 7 байгууллагад хяналт үнэлгээ хийж, 14 төрлийн зөвлөмж өгч ажилласан.
Эрүүл мэндийн салбарын төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтад улсын төсвийн санхүүжилжилтээр 9 их эмч, суралцаж байна. Үүнд:
Хүүхэд судлал-2, Дотор судлал-1, Мэс засал судлал-1, Эх барих эмэгтэйчүүд судлал-1, Анатомийн эмгэг судлал-1, Нүүр амны согог засал судлал-1, Арьс судлал-1, Дүрс оношилгоо судлал-1
Төрөлжсөн болон мэргэшил дээшлүүлэх сургалтад 7 их эмч суралцаж байна.
Үүнд:
Сувилагч тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэшил дээшлүүлэх сургалтад:
-Эрчимт эмчилгээний сувилахуй-1
-Сэтгэцийн сувилахуй-1
-Чихрийн шижингийн сувилахуй-1
-Яаралтай тусламжийн сувилахуй-2
-Серологи лаборант-1
-Эх барихын дээшлүүлэх-1
-Мэс заслийн сувилахуй-3, Нярайн сувлахуй-1, Хүүхдийн сувилахуй-1, нийт төрийн сангийн санхүүжилтээр 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн суралцсан.
Эрүүл мэндийн салбарын 18 удирдах ажилтанд Ажил олгогч, Удирдах ажилтны сургалтыг зохион байгуулж сертифкат олгосон. ЭМЯ удирдах ажилтны зөвөлгөөнд 2, аймгийн удирдах ажилтны зөвөлгөөнд 99, ХӨСҮТ-ээс зохион байгуулсан Сүрьеэгийн зөвөлгөөнд 2, Тогтвортой хөгжлийн зорилго сургалтад 5, Төвийн бүсийн бүсчилсэн хөгжлийн чуулганд 3, Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд үндэсний сургалтад 100 Эрүүл мэндийн удирдах ажилтнууд хамрагдсан байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд Телемедицин алсын зайн оношилгоог телеграм, viber, Zoom, MnCardio, MOHS.DA.GOV.MN, Axis Hospital Karte зэрэг программыг ашиглан 116 удаа зөвлөгөө мэдээлэл авч, хамтарсан зөвлөгөөн 8 удаа хийсэн. СЭМТ-тэй 12 удаа зөвлөгөө мэдээлэл солилцон тусламж үйлчилгээний хамрах хүрээг УНТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ ЭСҮТ, ЦСҮТ, СЭМТ зэрэг эмнэлгүүдтэй хамтран хамрах хүрээг нэмэгдүүлсэн.
Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан Нэгдсэн эмнэлгийн “Эмнэлзүйн ховор тохиолдлууд – 2024”, “Эрдмийн чуулган – 2024” эрдэм шинжилгээний хуралд 60 их эмч хамрагдсан.
Эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээний хурал “Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя” уриатайгаар зохион байгуулж нэгдсэн хуралдаанд нийт 13 судалгааны материал, илтгэлийг хүлээн авч хэлэлцүүлсэн ба 34 эмч хамрагдсан.
Олон улсын сувилагчийн өдрийг угтан эрдэм шинжилгээний бага хурлыг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн хурлын танхимд “Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж ба нийгмийн эрүүл мэнд” болон “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар” салбар хуралдаанаар зохион байгуулагдаж хуралд нийт 11 илтгэл хэлэлцүүлж шалгарсан илтгэгч эмч, сувилагч нарыг цалингийн 15-30%-иар урамшуулсан.
Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэргэжилтнүүдийн “Амилуулах болон лавшруулсан тусламж үйлчилгээний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлэг дэх гэнэтийн амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг дээшлүүлэх зорилго бүхий “ЦЭНХЭР КОДООР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт мэргэжлийн ур чадварын дадлага сургуулилтын тэмцээн зохион байгуулж Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын 80 гаруй эмч мэргэжилтэн хамрагдсан байна.
“ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН”-ийг зохион байгуулж нийт 19 байгууллагын 192 албан хаагчид оролцсон.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Явган алхалтын холбоо, Дархан-Уул аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газартай хамтран DARKHAN WALKING FESTIVAL Монгол улсад анх удаагаа явган алхалтын замын Олон улсын тэмдэг, тэмдэглэгээний стандарт нэвтрүүлсэн хот болж олон нийтэд сурталчлан таниулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, дасгал хөдөлгөөнийг дадал болгоход уриалах зорилгоор 17 ААНБ-ын 624 ажилтан албан хаагчид, иргэд оролцсон. Эрүүл мэндийн салбараа төлөөлөн 90 ажилтан албан хаагчид оролцож 10000км, 50000км алхалт хийж Алхалтын сертификатаа гардан авсан.
Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл хөгжил хамгаалалын газар 2024 оны хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газраас эрт илрүүлэг үзлэгт хамрагдаагүй хүүхдүүдийн судалгаанд үндэслэн 0-17 насны 201 хүүхдүүдийг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоонд хамруулсан.
Хувийн хэвшлийн эмэгтэйчүүдийн тусламж үзүүлдэг 9 эмнэлэгтэй хамтран “Гарц” арга хэмжээний хүрээнд Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг үзлэгт хамрагдвал зохих 328-аас хамрагдсан 324 буюу 98% байна. Үүнээс 54 өвчлөл илэрснийг 77.6% эмчлэн эрүүлжүүлсэн.
Аймгийн ИТХ, Кёнги аймгийн хамтын ажиллагааны хүрээнд 11 ширхэг суурин, 9 ширхэг өвчтөн өөрийнхөө даралтыг хянах боломжтой даралтын аппаратыг хүлээлгэн өгсөн.
Алслагдсан багийн айл өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулан, хүртээмжтэй чанартай хүргэх зорилгоор ХХҮГ, ЗДТГ, ЭМГ, НЭ, ӨЭМТ, Монос эмийн сан, Өлзий-Амгалан эмийн сантай хамтран өдөрлөг зохион байгуулж 95 өрхийн 267 иргэд хамрагдсан.
ЭМБ-ын нийт үзлэг 655917 хийгдсэнээс хувийн хэвшлийн нийт үзлэг 125736 буюу 19.1% эзлэж улсын эмнэлгийн ачааллыг бууруулсан байна. Мөн Шүдний үзлэгийн 73.1%,
Эмэгтэйчүүдийн үзлэгийн 24.6%, нийт хэвтсэн эмчлүүлэгчийн 41.5%, Лабораторийн шинжилгээний 18.2%-ийг ХХЭМБ хийж тусламж үйлчилгээ үзүүлэсэн байна.
НЭ-н Ерөнхий эмчийн А/51 тоот тушаалын дагуу хувийн хэвшлийн болон өрхийн эрүүл мэндийн байгууллагатай ариутгал, хог хаягдалын гэрээ байгуулан
Халдвартай хог хаягдал тээвэрлэлт, устгалын гэрээтэй 64 байгууллагын 1500 кг халдвартай хог хаягдал цуглуулан тээвэрлэж устгасан.
Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох комисс нь 2024 оны 11 сарын 30 байдлаар 9 удаа хуралдаж 70 байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэсэн байна.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмийн зорилго нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч (цаашид “төрийн албан хаагч” гэх)-ийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан тохиолдолд тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно.
1.3. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан хариуцсан салбар, байгууллага, нэгжид ажиллаж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавьж, төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ дүрмээр хүлээсэн хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Хоёр. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ
2.1. Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө:
2.1.1. үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина;
2.1.2. шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна;
2.1.3. төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэнэ;
2.1.4. ард түмэндээ чин сэтгэлээс үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэнэ;
2.1.5. албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна;
2.1.6. албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байна;
2.1.7. захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ.
Гурав. Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага
3.1. Төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:
3.1.1. энэ дүрмийн 2.1.1-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;
3.1.1.б. хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;
3.1.1.в. харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах;
3.1.1.г. үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх;
3.1.1.д. төрийн болон байгууллагын, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хамгаалах;
3.1.1.е. бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардахгүй байх;
3.1.1.ё. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх.
3.1.2. энэ дүрмийн 2.1.2-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.2.а. өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;
3.1.2.б. өөрийн хөрөнгө, орлогын байдал, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаар эрх бүхий байгууллагад үнэн зөв мэдээлэх;
3.1.2.в. төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгө, техник хэрэгслийг зөв, гамтай, цэвэр нямбай ашиглах;
3.1.2.г. албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, бусад хангамж эдлэхгүй байх;
3.1.2.д. хамаарал бүхий этгээдийн ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх.
3.1.3. энэ дүрмийн 2.1.3-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.3.а. төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;
3.1.3.б. албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх;
3.1.3.в. жендерийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс ангид байх;
3.1.3.г. төрт ёс, түүх, соёлын өв уламжлалаас суралцах, Монголын ард түмний соёл, зан үйлийг хүндэтгэх.
3.1.4. энэ дүрмийн 2.1.4-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.4.а. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;
3.1.4.б. төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх;
3.1.4.в. гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг чанд баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)
3.1.4.г. гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)
3.1.4.д. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих; (Энэ дэд заалтын дугаарыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)
3.1.4.е. төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, хууль ёсны үйл ажиллагааг үл эсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх. (Энэ дэд заалтын дугаарыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)
3.1.5. энэ дүрмийн 2.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.5.а. албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн хариуцах;
3.1.5.б. ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх.
3.1.6. энэ дүрмийн 2.1.6-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.6.а. төрийн алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй, нөлөөлөлд автахгүй байх;
3.1.6.б. төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахгүй байх.
3.1.6.в. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;
3.1.7. энэ дүрмийн 2.1.7-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.7.а. удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх;
3.1.7.б. хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх;
3.1.7.в. хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, зөрчлийг зохицуулах;
3.1.7.г. авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх;
3.1.7.д. удирдлагадаа байгаа ажилтныг улс төрийн үйл ажиллагаанд татагдан орохоос сэргийлэх;
3.1.7.е. ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлэх, ёс зүйн сургалт зохион байгуулах;
3.1.7.ё. удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх;
3.1.7.ж. албан харилцаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг эрхэмлэх зарчим баримтлах;
3.1.7.и. удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;
3.1.7.к. албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх.
Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд
хүлээлгэх хариуцлага
4.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ.
4.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараахь хариуцлага хүлээлгэнэ:
4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох;
4.2.2. сануулах;
4.3. Төрийн албан хаагч энэ дүрмийн 3.1.5.б-д заасны дагуу сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно.
4.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.
Тав. Ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах,
шалгаж шийдвэрлэх
5.1. Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болон тухайн байгууллагын дотоод хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулах үндэслэл болно.
5.2. Тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл уг байгууллагад дотоод хяналт, шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан ажилладаг бол тэрхүү нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор дараахь журмын дагуу шалгалт явуулна:
5.2.1. гомдол, мэдээлэлд холбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх;
5.2.2. шаардлагатай гэж үзвэл бусад байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулж авах;
5.2.3. харьяалах нэгжийн удирдлага, албан хаагчидтай уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах.
5.3. Гомдол, мэдээллийг шалгах хугацааг шаардлагатай бол байгууллагын удирдлага нэг удаа 14 хоногоор сунгаж болно.
5.4. Төрийн албан хаагч энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн нь сахилгын зөрчлийн шинжтэй болох нь шалгалтаар тогтоогдвол энэ дүрмийн 5.2-т заасан нэгж, албан тушаалтан шалгалтын дүнг байгууллагын удирдлагад танилцуулан Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлд хүргүүлнэ.
Зургаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл
6.1. Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл (цаашид “Ёс зүйн зөвлөл” гэх) төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана.
6.2. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн тоог тухайн байгууллагын төрийн албан хаагчдын тоог харгалзан 3-7 гишүүнтэй байхаар тогтоож, төрийн албан хаагчдын саналыг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан гурван жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн ажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтан батална.
6.3. Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана.
6.4. Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор энэ дүрмийн 4.2.1-д заасан хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд уучлал гуйх хэлбэрийг тодорхойлсон байна.
6.5. Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд гомдол, мэдээллийг шалгасан албан тушаалтан болон ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагчийг биечлэн оролцуулж тайлбарыг сонсож, асуулт тавьж, хариулт авч болно.
6.6. Тухайн байгууллагын төрийн албан хаагчийн тоо 25 хүрэхгүй бол ёс зүйн зөвлөл байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан шалгаж, холбогдох танилцуулга, материалыг тухайн байгууллагын удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ.
6.7. Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг зөрчил гаргасан албан хаагчид танилцуулна.
6.8. Ёс зүйн зөвлөл тухайн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзвэл гомдол, мэдээлэл гаргасан иргэн, байгууллагад энэ тухай бичгээр хариу өгнө.
6.9. Төрийн байгууллагын удирдлага ёс зүйн зөвлөлийн ажилд тухайн байгууллагын удирдлага дэмжлэг үзүүлнэ.
Долоо. Ёс зүйн зөрчлийн талаар тайлагнах,
олон нийтэд мэдээлэх
7.1. Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг тухайн төрийн албан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, байгууллагын дотоод сүлжээнд байршуулан мэдээлнэ.
Засгийн газрын 2019 оны 33 дугаар
тогтоолын хавсралт
Эрүүл мэндийн газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө Татах
Монгол улсын Эрүүл мэндийн сайд Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2022 онд хамтран ажиллах гэрээ Татах
Эрүүл мэндийн газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө Татах
Монгол улсын Эрүүл мэндийн сайд Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2023 онд хамтран ажиллах гэрээ Татах
Эрүүл мэндийн салбарын 2022-2025 оны стратеги төлөвлөгөө татах
ЭМГ-ын 2023-2026 оны стратеги төлөвлөгөө татах
Эрүүл мэндийн сайд Аймгийн засаг даргатай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах эрүүл мэндийн байгууллагын тайлан 2022 татах
ЭМГ-ын 2022 оны гүйцэтгэлийн тайлан татах
ЭМГ-ын 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан татах
Эрүүл мэндийн сайд Аймгийн засаг даргатай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах эрүүл мэндийн байгууллагын тайлан 2023 татах
ЭМГ-ын 2023 оны гүйцэтгэлийн тайлан татах
ЭМГ-ын 2023 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан татах