
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 93,495 хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үзүүлж үүнээс
-цоорлын эмчилгээг 128,651 хүүхдэд,
-сувгийн эмчилгээг 27,04 хүүхдэд,
-урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэгийг 78,982 хүүхдэд тус тус үзүүлсэн байна.
Эдгээр үйлчилгээнд нийслэл, аймгийн төвүүдийн бага насны хүүхдэд хамрагдсан учраас сумдын төвшинд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь нэн чухал байгаа учраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2020 оны 10 сарын 8-ны өдөр Шүд, эрүү нүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөллийг хүлээн авч хэлэлцүүлэг хийв.
Уг хэлэлцүүлэгт Энэрэл-дент, Туж-дент, Монсей, Басхүү-имплант эмнэлэг, НАСС –ийн захирал, Шүд-ТББ зэрэг 10 гаруй төлөөлөл оролцов.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хүүхэд төдийгүй нийт хүн амын дунд шүд цоорол болон амны хөндийн өвчний тархалт маш их байна. Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн 12 хүртэл насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэх зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн нь чухал ач холбогдолтой. Энэ хөтөлбөрийг үндэсний төвшинд хэрэгжүүлэхийн тул бид сумдын хүүхдүүд, хүн ам руу шүд, эрүү нүүрний тусламжийг чиглүүлэн тэнд хүрч үйлчлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна. Одоогоор 330 сумдын ердөө 40 орчим нь шүдний кабинеттай, үлдсэн сумдын иргэд аймагт, эсвэл нийслэлд ирж тусламж авч байгаа нь бүх нийтийг хамруулах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимтай үндсэндээ зөрчилдөөд байгаа. Дээр нь энэ салбарын эмч нарын бараг 98 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ нөхцөлд бид хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан хөтөлбөрийг сумдын төвшинд хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг, хамтын хүчин чармайлт хэрэгтэй, нөгөө талаар нийгмийн хариуцлагын хүрээнд ч олон эмнэлэг энэ чиглэлд ажиллаж байгааг сонссон. Тиймээс та бүхэн сумдын хүн ам, ялангуяа хүүхдийг эрүүл зан үйлд сургах, хөтөлбөрийн хүрээнд хүн амд шүд эрүү нүүрний тусламж үзүүлэхэд Шүдний хувийн эмнэлгүүд хэрхэн хамтран ажиллах дээр саналыг сонсон ярилцав.” гэсэн юм.

