
Цэргийн төв эмнэлэг нь 1921-онд “Өвчтэй хүнийг эмчлэх хороо” нэртэйгээр байгуулагдаж байсан. Тус эмнэлэг нь “Батлан хамгаалах тухай хууль”, “Зэвсэгт хүчний тухай хууль”,“Төрийн албаны тухай хууль”,“Цэргийн албаны тухай хууль” зэрэг хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдаж байдгаараа бусад эмнэлгүүдээс ялгаатай.
Тус эмнэлэг нь:
– Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн, алба хаагчид, тэдний ар гэр, ахмад дайчид, цэргээс тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудад эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж
– Улсын хэмжээнд хурц хордлогын яаралтай тусламж
– Улсын хэмжээнд галт зэвсгийн хөнөөлөөс үүссэн гэмтлийн тусламж, Улаанбаатар хотын хэмжээнд хутга, мэсний үйлчлэлээс үүссэн гэмтлийн тусламж
– Баянзүрх дүүргийн 8 хороодын болон Батлан хамгаалах салбарын албан хаагчдын гэр бүлд хүүхдийн эмнэлгийн тусламж
– Цэргийн алба хаагчийн ар гэрт эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж
– Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдэд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

2016 онд тус эмнэлэг 19,6 мянган м2 талбайтай орчин үеийн технологи бүхий шинэ байртай болсон. Мөн 2 үе шаттай хэрэгжсэн төслийн хүрээнд сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байна.
