
Эрдэм шинжилгээний хурал нь Донорын тухай хуулийг сурталчлах, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх, судалгаа, туршлагаа солилцох зорилготой юм.
Хурлаар УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээ, мэдрэл судлал, харвалтын төвийн эмч нар болон шилжүүлэн суулгах багийн эмч нар, Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны мэргэжилтнүүд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай уялдуулан хийсэн өөрсдийн судалгааны ажлаа танилцуулан туршлага солилцлоо.

Дэлхийн улс орнуудад тархины үхэлтэй донороос гадна зүрх нь зогссон донорын эрхтнийг шилжүүлэн суулгаж байна. Манай улсын хэмжээнд 18 амьгүй донороос 41 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаад байна.
Өнөөдрийн байдлаар УНТЭ-т бөөр болон элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах, Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. Манай багуудын үр дүн дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах төвүүдийн үйл ажиллагаанаас зарим талаараа илүү байна.” гэлээ.

