ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс нь МУЗГ-ын 2017 оны 89 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/422, ЭМГ-ын даргын 2014 оны 37 тоот тушаалаар баталсан Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журмыг үндэслэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийж байна.
Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгжилтийг хангуулж ажиллах зорилгоор бие даасан хэлтэс болгосон.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс нь Засгийн газрын тогтоол болон Засаг даргын шийдвэрийн биелэлтэд хийх хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудалд үйл ажиллагааг илүүтэй чиглүүлж ажиллана.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс нь зураг 1-д үзүүлсэн бүтэц, орон тоогоор ажиллана.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс нь удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг чиглүүлж ажиллах үндсэн үүрэг бүхий Дархан-Уул аймгийн ЭМГ-ын нэгж байна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга нь ЭМГ-ын даргатай “Менежерийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ”, хэлтсийн мэргэжилтнүүд хөдөлмөрийн гэрээ байгуулж, биелэлтийг хангаж ажиллана.
Зорилго: Монгол Улсын хууль тогтоомж, бодлого шийдвэрүүдийн биелэлт, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц цаг үеэ олсон чанартай мэдээлэл, бодлогын зөвлөмж гаргах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад үнэлгээ өгөх замаар ЭМГ-ын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхэд оршино.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн зорилт:
Хяналт-шинжилгээ,үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: