
Тус эмнэлэг нь батлагдсан хуваарийн дагуу “Астра Зеника” вакцины дархлаажуулалтыг халдварын сэргийлэлт, хяналтын түр зааврыг мөрдөн дархлаажуулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн өндөр зохион байгуулалттайгаар халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна.

Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
Халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх,
Давтан тунгаа товлосон хугацаанд хийлгэх хэрэгтэй.
