
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Траян Христеа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Төсөл гурван жилийн турш үргэлжлэх бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэхэд Европын холбооноос 1 сая еврогийн дэмжлэг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс 62,000 еврогийн дэмжлэг болон мэргэжил аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.



