
Мөн тэрбээр “Яг энэ цаг мөчид Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлэл ирлээ. 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг хэрэглээд, халуурах шинж тэмдэг илэрч эмнэлэгт тусгаарлагджээ. Үүний дагуу аймгийн төвөөс мэргэжлийн баг голомт руу гарсан байна.
Нохой тарвага зууж ирнэ гэдэг бол өвчтэй хөдөлгөөн нь удааширсан тарвага гэсэн үг. Мөн цохиж алах боломжтой байна гэдэг бол хөдөлгөөн нь удааширсныг илтгэнэ” гэв.
Тиймээс хөдөө гадаа аялж, зугаалж явахдаа тарвага агнахгүй байх, тарваганы мах хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.