

2020 онд КОВИД-19 цар тахал гарсантай холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлын дуудлага мэдээлэл 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь КОВИД-19 тахалтай зэрэгцэн сүүдрийн цар тахал байдлаар нэмэгдсээр байна. Боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль гэх мэт олон хуулиудыг тус тус шинэчилэн найруулж Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тууштай тэмцэх чиглэлээр нийгмийн салбар бүрийг оролцуулан ажиллаж байгаа бөгөөд ХНХЯ-ны 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/328 тоот тушаалын 1-р хавсралтаар “Хамтарсан багийн ажиллах журам”-ыг баталснаар гишүүдийн эрх, үүргийг тусгайлан тусгаж өгсөн.