70374303
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:00-17:00

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ
ЗОРИЛГО, СТРАТЕГИ ЗОРИЛТ
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс нь МУЗГ-ын 2017 оны 89 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/422, ЭМГ-ын  даргын 2014 оны 37 тоот тушаалаар баталсан Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журмыг үндэслэн   Хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийж байна.

Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны  үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгжилтийг хангуулж ажиллах зорилгоор бие даасан хэлтэс болгосон.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс нь Засгийн газрын тогтоол болон Засаг даргын шийдвэрийн биелэлтэд хийх хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудалд үйл ажиллагааг  илүүтэй чиглүүлж ажиллана.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс нь зураг 1-д үзүүлсэн бүтэц, орон тоогоор ажиллана.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс нь удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг чиглүүлж ажиллах үндсэн үүрэг бүхий Дархан-Уул аймгийн ЭМГ-ын нэгж байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга нь ЭМГ-ын даргатай “Менежерийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ”, хэлтсийн мэргэжилтнүүд хөдөлмөрийн гэрээ байгуулж, биелэлтийг хангаж ажиллана.

Зорилго: Монгол Улсын хууль тогтоомж, бодлого шийдвэрүүдийн биелэлт, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц цаг үеэ олсон чанартай мэдээлэл, бодлогын зөвлөмж гаргах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад үнэлгээ өгөх замаар ЭМГ-ын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхэд оршино.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн зорилт:

  1. Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээг байнгын үйл явц болгон тогтмолжуулж, үр нөлөөг дээшлүүлэх;
  2. Хариуцлагын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
  3. Байгууллагын суралцах үйл ажиллагааг дэмжин сайжруулах, орон нутгийн түвшинд ажлынхаа үр дүнг тооцох, ажлын хариуцлагыг сайжруулах, аливаа төлөвлөлтийг үнэн зөв, баримттай статистик мэдээ мэдээлэлд үндэслэн боловсруулах, цаашдын зорилтоо зөв тодорхойлох, нөхцөл байдлаа зөв үнэлэхэд ЭМБ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  1. Засгийн газар болон Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн эрүүл мэндийн бодлогыг төлөвлөх, боловсруулах, удирдлагаар хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, хэрэглэгчийг эрүүл мэндийн статистик мэдээ мэдээллээр хангах, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн үнэн бодит мэдээллээр хангах
  2. Бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дагаврыг үнэлэх замаар Дархан-Уул аймгийн ЭМГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээн дэх ЭМБ-ын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах
  3. Хяналт шинжилгээ нь үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог нэвтрүүлэх, статистик мэдээ мэдээлэл нь нотолгоонд суурилсан үнэн бодитой байх, хэрэглэгчдийг өөрийн үйл ажиллагаатай мэдээ мэдээллээр хангах, сургалт,сурталчилгаа явуурах, арга зүйн зөвлөгөө өгөх
  4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн үндсэн үйл ажиллагааг аймгийн ЭМГ-ын даргын тушаалаар томилсон хэлтсийн дарга удирдана.

Хяналт-шинжилгээ,үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Холбогдох эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн үр дүнд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, холбогдох байгууллагад тайлагнана.
  2. ЭМГ-ын харъяа ЭМБ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгнө.
  3. ЭМБ-ыг мэдээлллээр хангах,тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн сургалт зохион байгуулах, зөвлөгөө, дэмжлэгт удирдлагаар хангана.
  4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн санал боловсруулж, холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлнэ.
  5. Байгууллагын өөрийн хяналт-шинжилгээ,үнэлгээг жил бүр хийнэ.