Дархан-Уул аймгийн хэмжээнд хувийн хэвшлийн ортой 12, үүдэн эмнэлэг- 53, үүнээс шүдний 13, сувилахуйн төв 1 лаборатори-6, ариутгалын халдваргүйтгэлийн байгууллага-2, эмийн сан 65, эм ханган нийлүүлэх байгууллага 6, сувилал 5 ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний 10, хувийн хэвшлийн 159 нийт 149 эрүүл мэндийн байгууллагуудад 1635 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн ажиллагчдын 20.0 хувийг их эмч, 28.7 хувийг сувилагч, 5.5 хувийг эмч зүйч, 3.2 хувийг бага эмч, 0.5 хувийг удирдах ажилтан, 2.8 лабораторийн техникч эзэлж байна. Аймгийн 104969 ард иргэд болон бусад аймгийн ард иргэдэд харъяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эмч, сувилагчийн харьцаа 1:1.5 байна. Энэ нь улсын түвшнээс 0,5 хувиар илүү байна. Нэг их эмчид ногдох хүний тоо 322, нэг сувилагчид ногдох хүний тоо 223 байна.
Клиникийн профессор 15
Эмч нараас зөвлөх зэрэгтэй 11, тэргүүлэх зэрэгтэй 33, ахлах зэрэгтэй 53 Анагаах ухааны Магистр 26
Сувилагч тусгай мэргэжилтнээс тэргүүлэх зэрэгтэй 20, ахлах зэрэгтэй 145, Магистр 14 байна