

МонгПЕН төсөл нь 2019 оны 6 дугаар сараас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг болон Дархан-Уул аймгийн нийт 16 өрх, сумын эрүүл мэндийн төвд хэрэгжиж эхэлсэн билээ.
Загвар төслийг хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд тархины харвалтын шалтгаант нас баралт Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурсан төдийгүй эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд зүрх судасны өвчин, цусны даралт ихдэлт, чихрийн шижин өвчний хяналт сайжирч, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх өвчтөний тоо буурсан амжилттай үзүүлэлттэй байна.
