70374303
·
Бя-Ням: амарна
·
Да-Ба: 8:00-17:00

Ковидыг эмчилсэн эхний ээлжийн багийхан

Дархан-Уул аймагт эмчлэн тусгаарлах 2 байранд 4-н багийн нийт 12 эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжийн баг буюу халдвартын тасгийн эрхлэгч Ц.Төмөртогоо, сувилагч М.Амгалан, үйлчлэгч Д.Энхнасан нар 30 хүнээ эмчлэн эдгэрүүлж иргэд гэрийн тусгаарлалт өрхийн эмчийн хяналт, багийхан маань тусгаарлах байр луу шилжлээ. Үүнээс илүү сайхан мэдээ юу байх билээ. Та нартаа баярлалаа. Эмчилгээний нэг баг 14 хоног эмчлэх байранд ажилласны дараа үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлагдаж бүтэн сарын дараа гэртээ харих боломжтой болно. Өвдөж зовсон хэн бүхний төлөө өөрийнхөө гэр бүлийг ч орхиод, нойр хоолыг умартан, сэтгэл зүрх, хөлс хүчээ дайчлан өдөр шөнөгүй ажиллаж илэрсэн ч эдгээж чадах алтан гарт эмч, эмнэлгийн ажилтан нартаа талархал илэрхийлье!